
Намайг түрүү зун Монголд хөтөч хийгээд жуулчин дагуулаад явж байхад нэг охин өвөртөө жижигхэн гөлөг хийчихсэн гуйлга гуйгаад явж байхыг харж билээ.Тэгэхэд гуйлга гуйхад хүртэл арга ухаан гэж байх юмдаа гэж бодож байж билээ.Өрөвдөлтэй хөөрхөн бяцхан гөлөг түүнийг өвөртөө хийсэн жижигхэн охин , энэ бүхэн бусдын анхаарлыг илүү татна гэдэг ухааныг ядуу зүдүү амьдрал түүнд өөрөө зааж өгчээ.
Аль ч газар баян ядуу холилдон оршдог.Зарим газар баячууд олон байх тусмаа ядуучууд олон байх нь элбэг.Шанхай хотод ч мөн адил энд тэндхийн гуйлгачид цугласан байлаа.Хотын төвд байрлах Шанхай буудлын гарцаар гарж ирэхэд чамайг Монголтой нэлээд төстэй нөхцөл байдал угтна.Хуучирсан муу барилгууд энд тэндгүй хөглөрөх хог новш , дээр нь жижигхэн гуйлгачид , бас үр хүүхдээрээ гуйлга гуйлган амиа зогоох ядуу эцэг эхчүүд.Манай гуйлгачид бас ч гэж хүнээс юм гуйдаг бол эндхийн хүүхдүүд “дээрэмдэх” шахдаг юм билээ.Өөдөөс хүрч ирэн шууд л хөлнөөс тэврээд авах энэ хүүхдүүдийг үнэхээр яах ч учраа олохгүй сандарсан сан.Мөнгө өгөхөөс нааш хөлнөөс тавихгүй болохоор хурдан задгай мөнгө байвал өгөөд салсан нь дээр санагдаж байлаа.Энэ гэхдээ бараг тэр нялхсын толгойноос гарсан санаа биш эцэг эхийнх нь л зааж өгсөн арга болов уу.Ингэж олсон мөнгөө холхон сууж хүлээх эцэг эхдээ аваачиж өгөөд ажлаа цааш нь үргэлжлүүлнэ.






No comments:
Post a Comment