Энэхүү тэмдэглэл минь таны гар дээр ном болон очих эсвэл зөвхөн өөрт минь дурсамж болон үлдэх эсэхийг би хэлж мэдэхгүй.Гэвч цаашид миний туулах зам , учрах учрал , элдэв адал явдал , алдаа , оноо , сургамж бүхэн минь ганц миний нүдийг нээж ухааныг минь тэлээд зогсохгүй , надтай ижил хүсэл тэмүүлэлтэй , ертөнцийг таньж мэдэх хүсэл зорилготой хэн бүхэнд тус болоосой гэж хүснэ.

Friday, February 20, 2009








Хар цагаан


Намайг түрүү зун Монголд хөтөч хийгээд жуулчин дагуулаад явж байхад нэг охин өвөртөө жижигхэн гөлөг хийчихсэн гуйлга гуйгаад явж байхыг харж билээ.Тэгэхэд гуйлга гуйхад хүртэл арга ухаан гэж байх юмдаа гэж бодож байж билээ.Өрөвдөлтэй хөөрхөн бяцхан гөлөг түүнийг өвөртөө хийсэн жижигхэн охин , энэ бүхэн бусдын анхаарлыг илүү татна гэдэг ухааныг ядуу зүдүү амьдрал түүнд өөрөө зааж өгчээ.

Аль ч газар баян ядуу холилдон оршдог.Зарим газар баячууд олон байх тусмаа ядуучууд олон байх нь элбэг.Шанхай хотод ч мөн адил энд тэндхийн гуйлгачид цугласан байлаа.Хотын төвд байрлах Шанхай буудлын гарцаар гарж ирэхэд чамайг Монголтой нэлээд төстэй нөхцөл байдал угтна.Хуучирсан муу барилгууд энд тэндгүй хөглөрөх хог новш , дээр нь жижигхэн гуйлгачид , бас үр хүүхдээрээ гуйлга гуйлган амиа зогоох ядуу эцэг эхчүүд.Манай гуйлгачид бас ч гэж хүнээс юм гуйдаг бол эндхийн хүүхдүүд “дээрэмдэх” шахдаг юм билээ.Өөдөөс хүрч ирэн шууд л хөлнөөс тэврээд авах энэ хүүхдүүдийг үнэхээр яах ч учраа олохгүй сандарсан сан.Мөнгө өгөхөөс нааш хөлнөөс тавихгүй болохоор хурдан задгай мөнгө байвал өгөөд салсан нь дээр санагдаж байлаа.Энэ гэхдээ бараг тэр нялхсын толгойноос гарсан санаа биш эцэг эхийнх нь л зааж өгсөн арга болов уу.Ингэж олсон мөнгөө холхон сууж хүлээх эцэг эхдээ аваачиж өгөөд ажлаа цааш нь үргэлжлүүлнэ.











Tuesday, February 17, 2009

Үзмэр дурсгалт газрууд




Шикүмэн байшин 

Өнөөдөр Шанхайд бидний харж байгаа орчин үеийн өндөр барилгууд бол өдрөөс өдөрт өсөх газрын үнэ , орчин үеийн барилга байгууламжийн жишгээр баригдсан барилга болохоос бус жинхэнэ Шанхай хотын эртний түүхэн уламжлалт байшинтай огтхон ч холбоогүй барилга юм.Шанхай хот анх хүн суурьшиж хот болох үеэсээ эхлээд Шикүмэн хэмээх байшинд амьдардаг байжээ.Дотроо маш олон өрөөтэй 2 давхар эдгээр байшингууд нь тэр үеийн Шанхайгийн хүмүүсийн амьдралын хэв маяг болон соёл ёс заншлитай салшгүй холбоотой юм.



Байшинд орж үзэхэд 20 юань.Та дотор нь үнэ төлбөргүй хүссэн зургаа авах боломжтой.


Тэр үеийн хүмүүсийн амьдралтай холбоотой үнэтэй түүхэн зураг , үзмэрүүд бүгд англи хэл дээр давхар тайлбартай учир хятад хэл мэдэхгүй гэж санаа зовох хэрэггүй.


Энэ бол тэр үеийн Шикүмэн барилгууд юм.Харин одоо ихэнх нь нураагдаж маш цөөн хэдэн газар л энэ байшингууд үлдсэн 



Шанхай олон улсын банк санхүүгийн төв 

Энэхүү барилга нь Азидаа буюу дэлхийн хамгийн өндөр барилга билээ.Та нэгэнт л мөнгөө төлөөд дээш нь гарсан бол бүтэн оройг тэнд өнгөрөөсөн ч болно.Тэнд аялагчид амарахад зориулагдсан том танхим тухтай буйдан байгаа учир та ямар нэгэн цаганд захирагдалгүй Шанхай хотыг ханатлаа харж авах боломжтой.



Monday, February 16, 2009

Миний нүдээр Шанхай хот





Шанхайд дөнгөж буугаад надад хамгийн анх төрсөн сэтгэгдэл минь “Энэ ч дээ Бээжингийн захын дүүрэг шив дээ” байлаа.Учир нь миний буусан “Хонг чяо” онгцоцны буудал энэ тансаг хотод арай л “жулдаж” байлаа.Харин энэ сэтгэгдэл минь орой болоход 180 градус эргэж би тансаг хотын чамин гэрлэн чимэглүүдэд алмайрч гайхсандаа урдах замаа ч харах завдалгүй дугуйгаа жийж байв.Би ирсэн даруйдаа Шанхайгийн захын дүүргийн сардаа 500 юань гэх авсаархан нэг өрөө байранд буудаллаж,бас түр унах нэг унадаг дугуйтай болж авсан юм.Ийнхүү миний Шанхай хотын аялал маань урам зоригтойгоор сайхан эхлэх гэтэл аяллын цүнхэнд минь байсан том савтай зөгийн балны сав хагарч хамаг хувцас заваартуулан урам дээр урам нэмэв.

Хятадын ихэнх нутгаар явахад цэвэр хятад үнэр ханхална.Харин Шанхайгаас арай онцлог үнэр ханхалж байлаа.Барууны ертөнцийг дорнын ертөнцтэй маш сайн хослуулж чадсан хот бол Шанхай байлаа.Энд ч ялгаагүй чанга чанга орилж ярьдаг онгироо хүмүүс,эртний ямбий 5 давхар улаан байшингууд гээд хятадын нүүр царайг харуулсан бүх зүйл байсан боловч гудамжинд нус цэрээ хаядаг нөхдүүд,угаадсаа өөдөөс асгадаг гуанзнууд,хажууд сууж хоол идэж байхдаа хэнэг ч үгүй унгадаг хүмүүс,заавал улаан бандааш өмсөнө гэдэг хятад авгайчуудын тоо эрс багасч байлаа.Нэг үгээр хэлэхэд овоо соёлжсон байлаа.Гудамжаар цүнх үүрэн гунхалзан алхах залуухан охидууд,нэртэй тансаг Брэндийн цуглуулга болсон Нанжинг гудамж,дэлхийн хамгийн өндөр барилгын 3 нь байрлах шинэ Шанхай Пудунг дүүрэг ,Экспо 2010 үзэсгэлэнгийн барилгууд энэ бүхэн Шанхай хотын шинэ нүүр царайг харуулна.Бээжингийн олон улсын онгоцны буудал дээр байрлах BurgerKing сүлжээ эдний галт тэрэгний буудал дээр байлаа.Гудамжинд хулгайгаар зардаг дууны CD нь англи , италийн сор болсон дуунууд , Techno Electro хөгжмийн түүврүүд байлаа.Энэ мэтээр яривал дуусашгүй олон зүйл байх боловч миний нүдээр Шанхай хотын бусдыг татах хамгийн гол онцлог чухам нэг л зүйлд байх шиг.Хамгийн гайхалтай нь энэ хот маш олон жилийн турш Англи,Герман,Америк гэх мэт орны дундын колони болж барууны соёлыг нөлөөг тэгэж их авч байсан мөртлөө өөрийн хятад төрхөө гайхалтай сайн авч үлдсэн байлаа.Шанхай хотын олон зуун жилийн түүхийг өгүүлэх эртний сайхан сайхан барилгууд маш олон үлдсэн байлаа.Газрын үнэ өсөх хэрээр өндөр барилга босгохын тулд эртний муу барилгуудыг нураадаг энэ үед эдгээр барилгуудыг нураалгүйгээр харин нэг давхарт нь тансаг ресторан,чамин дэлгүүр байрлуулж шил толь болгон гялалзсан гэрлэн чимэглэлээр чимэглэсэн чамин бөгөөд үнэтэй харагдаж байлаа.



Тусгайлан энэ онцлогийг тодотгон харуулахын тулд хэд хэдэн жижиг гудамжинд дан
ийм газрууд дүүрэн байрлуулжээ.Элдэв янзын дэлгүүр,ресторан,мухлагаар дүүрсэн энэ гудамжнаас аялагчдын хөл тасарна гэж үгүй.Энд нэгэн дэгжин Англи залуу найз охинтойгоо чамин хийцтэй хуучин модон сандал дээр суун Heineken шимэнгээ USA телевизийн суваг үзэх ба бага зэрэг дээш нь тусган харвал настайвтар хятад авгайн хоёр ширхэг “дэлбэрцэн” бандааш болкон дээрээ өлгөөтэй байх ажээ.Энэ гудамжинд байх бүх барилгууд тэр чигээрээ эртний Шанхайгийн нурж унах гэж байгаа тоосгон байшингууд байх бөгөөд тэдний нэг давхарт бүгдэнд нь итали,франц,тайван ... ресторан , архины мухлаг , кофе шоп зэргийг байрлуулжээ.Бүх хаягнууд нь англиар , эзэд нь ч англиар маш сайн ярьж байлаа.Шил толь болсон тансаг газруудыг харвал барууны гэмээр боловч сайн анхааралтай харвал энд тэндгүй зэвэрсэн дугуйнууд , шалны моднууд , угааж өлгөсөн хувцаснууд халтар царайтай Хятадууд ч хаа сайгүй байгааг олж харах болно.Хоёр өөр ертөнц хэрхэн нэг дор нэгдэж чадсаныг сонирхоод үзээрэй.



Энэ бол Шанхайгийн төвд байрлах 20 юаны буудал юм.Энд чи мэдээж усанд орно гэж байхгүй,бас нийтийн ноольтой гэхдээ үнэхээр "ядуу" явахад болохгүй юу байх вэ дээ ??



Шанхай хот бол 18 сая хүн амтай хүн амын нягтаршил өндөртэй хот юм.Ялангуяа өглөө орой ажлын ачаалалтай үеэр бараш "гудамжинд хүний бөглөө" үүснэ.


"Шинэ Шанхай" буюу Пудонг дүүрэг Шанхай хотын шинэ нүүр царай.